2024-03-02 | 17:20
O |
$ АНУ доллар 3,378.33 Евро 3,652.99
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/01/23

“Хаврын чуулганы эхний 14 хоногт хуулийн хоригийг хэлэлцэнэ”


ЕТГ-ын дарга Я.Содбаатар:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хуулиудын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ эцэслэн баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.

Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөөг хамгаалагчийнхаа хувьд энэ хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан.

Хүний эрхийг дордуулж, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хуулийн заалтууд дээр бид бүхэн хамгаалах чиглэлд тодорхой бодлого гаргаж, хуулийн хүрээнд дэмжих ёстой. Нөгөө талдаа, Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийг хэлэлцэн батлахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, ард иргэдийн оролцоог гүйцэт хангаж, санал бодлыг нь авч, батлах ёстой.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Ерөнхийлөгч чуулган завсарлагааны үед хориг тавьбал дараагийн чуулганы эхний 14 хоногт хуулийн хоригийг хэлэлцэх ёстой. Нэг ёсондоо гуравдугаар сарын 15-нд хаврын чуулган эхэлнэ.

Хоригийг нийт гишүүдийн гуравны нэгээр хүлээн авдаг. Тэгэхээр хоригийг хүлээж авах, авахгүй нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа учраас хэрэгжиж эхлэх хугацаа буюу хоёрдугаар сарын 1-нээс түдгэлзэнэ.