2024-03-02 | 17:15
O |
$ АНУ доллар 3,378.33 Евро 3,652.99
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/02/23

Тэдний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?


Та үүнд бэлэн ч бай, үгүй ч бай “Z” үеийнхэн буюу “Linksters” (төрснөөсөө хойш технологитой салшгүй холбоотой байсан учраас энэ нэрийг авчээ) хэмээн нэрлэгдээд байгаа 1998 оноос хойш төрсөн хүмүүс тун удахгүй нас биед хүрэх гэж байна.

«Шинэ мянганыхан» буюу ойролцоогоор 1981-1998 онуудад төрсөн хүмүүсийг бид юуны түрүүнд үргэлж ажил ба зорилгоо өөрчилж байдаг сэхүүн зантай, залуухан саятан хэмээн төсөөлдөг. Харин “Z” үеийнхэн гэж яг хэнийг хэлж байна вэ? АНУ-ын хүн амын тооллогын агентлагийн мэдээллэснээр “Z” үеийнхэн одоогийн байдлаар тус улсын хүн амын 26% эзэлж, эдийн засагт 44 тэрбум долларын хувь нэмэр оруулж байна. Энэ үеийн төлөөлөгчид 2020 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэгийг эзлэх болно. Тиймээс бид “Z” үеийнхэн амьдралаас яг юу хүсдэг мөн өмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай болохыг одооноос эргэцүүлж эхлэх хэрэгтэй юм.

Өөдрөг үзэл биш, харин бодитоор хандах үзэл

Robert Half агентлагийн гаргасан инфографикаас харахад “Z” үеийнхний 77% нь шинэ мянганыхантай харьцуулахад өөрсдийгөө ажлын байран дээр илүү шаргуу хөдөлмөрлөх ёстой гэсэн хүлээлттэй байдаг гэнэ. Шинэ мянганыхны өөдрөг үзэл тэдний эцэг эхийн (baby boomers) бий болгож өгсөн жаргалтай хүүхэд наснаас шууд хамааралтай юм. Харин шинэ мянганы эцэг эхчүүдийн хувьд нөхцөл байдал тэс ондоо. Эдийн засгийн хямралын улмаас шинэ мянганы гэр бүлүүдийн хангалуун байдал 45% буурсан үзүүлэлт гарсан (Пью Рисерч компанийн мэдээгээр) бөгөөд тэдний хүүхдүүд буюу “Z” үеийнхэн энэхүү хүндхэн үед өсч торнисон байдаг. 

Сонирхолтой нь “Z” үеийнхэн өөрсдийн эцэг эхчүүдийг өрсөлдөгчийн нүдээр хардаггүй бөгөөд үүний оронд аль хэдийнээ удирдах албан тушаалд сууж буй “baby boomers”-үүдтэй мөр зэрэгцэн алхахыг хүсдэг аж.

Тэгсэн хэрнээ “Z” үеийнхэн шинэ мянганыхнаас илүү шаардлага өндөртэй байдаг. “Тэд хүссэн зүйлээ хүссэн хугацаандаа авч чадахгүй байх нөхцөлд дэлхийг хар, бараанаар харж эхэлдэг. Одоо хэн ч тэднээс ажиллаж буй компанидаа үнэнч байхыг шаарддаггүй. Харин ч эсрэгээрээ тэд өөрсдөө компаниудаас үнэнч байдлыг хүсдэг болсон” гэж Ernst & Young компанийн стратеги төлөвлөлтийн захирал Марси Мэрриман ярьсан юм.

Дижитал ертөнцийн анхдагчид биш, харин байнгын оршин суугчид

Интернетийн хөгжилтэй зэрэгцэн өсөж дэвшсэн шинэ мянганыхныг “дэлхийн анхны дижитал үеийнхэн” гэж нэрлэдэг. Тэгвэл “Z” үеийнхнийг аль хэдийнээ хөгжин бий болсон орчин үеийн цахим ертөнцөд “мэндэлсэн” гэж хэлж болно. Шинэ мянганыхантай харьцуулбал “Z” үеийнхний дунд “Интернет донтогчид”-ын тоо 25%-иар өндөр байдаг. Мөн тэдний 40% нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ эрэлхийлдэг байна.

Нийт 50 оронд хийгдсэн судалгаанаас харахад дээр дурдсан бүхнээс хамааран “Z” үеийнхэн илүү даяарчлагдсан болж, эх оронч ба үндсэрхэг үзлээс холдсон байдаг байна. Мөн 35-аас дээш насны иргэдийн үзэж буйгаар “Z” үеийнхэн өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцож, нийтлэг сонирхолтой байдаг аж. Тиймээс бид 2020 он гэхэд нийтлэг үзэл суртал, нэгэн зорилготой жинхэнэ даяарчлагдсан онлайн нийгэмлэгийг олж харах магадлалтай юм.