2024-03-02 | 17:14
O |
$ АНУ доллар 3,378.33 Евро 3,652.99
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/01/23

Н.Учрал: Би үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй


Тэрбээр “Би сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээллийг харлаа. Процедурын хувьд алдаа гарсан гэж дүгнэжээ. Цахим орчин дахь гэмт хэрэг, цахим залилан, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санаачлага, зарчим нь зөв гэдгийг ЕТГ-ын мэдээлэлд тодорхой дурдсан. Миний хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг гаргаж, Хууль тогтоомжийн хуулийн дагуу хэлэлцүүлсэн. Гэхдээ мэдээж олон нийтийн байгууллагуудын санал шүүмжлэлүүдийг тусгаагүй, холбогдох эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдүүдийн саналыг тусгах шаардлагатай гэдэг үндэслэлийг хүлээн авч байна. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим залилан гэхэд 99.8 хувиар өссөн гэх тоон статистик байна.

Анх 2016 онд энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулгыг хийж, холбогдох байгууллагуудаас санал авч байсан. Бараг 10 гаруй хуулийн төсөл бий. Ингээд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан учраас цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой гэдэг үүднээс эдгээр хуулийг нэгтгэн боловсруулж, хэлэлцүүлсэн.

Процедурын хувьд алдаа гарсан гэдэгт тайлбар хэлэхэд, нэгдүгээр сард хуулийг баталсны дараа УИХ-ын Тамгын газраас ЕТГ-т хүргүүлсэн. Ингээд тав хоногт буюу хоёрдугаар сарын 1-н гэхэд хэрэгжих боломжтой гэдэг утгаар баталсан юм. Тиймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг хоёрдугаар сарын 1-н гэж тавьсан. УИХ-аас ЕТГ-т хүргүүлэхэд хугацаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш бид хуулийг баталж байхдаа хоёрдугаар сарын 1-нээс өмнө тав хоногийн хориг тавих боломж байгаа гэдэг утгаараа оруулж, баталсан. Энэ хуулийг дахин боловсруулж, өргөн барина гэж хэлэхэд эрт байна. Цаг хугацаа шаардлагатай. Иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагуудтай уулзаж, хэлэлцэж, энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй.