2024-03-02 | 17:19
O |
$ АНУ доллар 3,378.33 Евро 3,652.99
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/01/23

НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сайд Х.Булгантуяаг сонголоо


НАМЭХ-ны ээлжит бус их хурал болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг сонголоо. Тус хуралд нийт 410 төлөөлөгч оролцож, өрсөлдөгчгүйгээр сонгогдлоо. НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нар өрсөлдөнө гэх мэдээлэл байсан ч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэхүү сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ зарлан нэрээ татсан бол сайд Ч.Номин өрсөлдөөгүй юм. Мөн тус хуралдаанаас НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөөд байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.БУЛГАНТУЯА: 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
  • 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
  • 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга

МАН-ын эмэгтэйчүүд холбооныхоо нэрийг өөрчилнө

НЭМЭЛТ: 

НАМЭХ-ны ээлжит бус их хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Их хуралд 400 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд холбооны нэрийг өөрчлөх эсэх тухай хэлэлцэх аж. Тодруулбал, НАМЭХ гэх нэрийг Монголын Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбоо  болгон өөрчлөх асуудал багтжээ. Мөн НАМЭХ-ны ерөнхийлөгчийг шинээр сонгохын зэрэгцээ зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.  НАМЭХ-ны хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал талаар илтгэл тавьсан байна.

НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр хэнийг нь сонгох вэ? 

Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус их хурал өнөөдөр /2023.01.30/Тусгаар тогтнолын ордонд болно. Ээлжит бус их хурлаар ерөнхийлөгчийг сонгох, дүрмээ шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм байна.

Эл сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нар өрсөлдөнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс НАМЭХ-ны ерөнхийлөгчид сайд Ч.Номинг зүтгүүлж байгаа бол МАН-ын эмэгтэйчүүд Х.Булгантуяаг санал болгож байсан удаатай. Гэхдээ Х.Булгантуяа нь Боомтын асуудал хариуцсан сайд болсон тул гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нарын дунд болно гэж үзэж байна.

НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр 2019 оноос эхлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  ажиллаж байгаа. Гэвч тэрбээр эл албыг үргэлжлүүлэн хаших хүсэл байгаагаа удирдлагууддаа илэрхийлж ирсэн бөгөөд НАМЭХ-ны гишүүд энэ асуудлаар хоёр хуваагдсан гэдэг яриа ч байна.  Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцын хүн гэх тодотгол ч дагадаг. Сонгуульд өрсөлдөх хоёр нэр дэвшигчийн CV-г хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1982-1985 онд МРТУХ-ны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
  • 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд “ММ” агентлагийн захирал
  • 1997-1999 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд “ММ” агентлагийн захирал
  • 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2022 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Соёлын сайд Ч.НОМИН:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль,
  • 2003 онд  Кембриджийн коллеж,
  • 2006 онд Зүүн Английн Их сургууль,
  • 2018 онд Харвардын Бизнесийн сургууль эдийн засагч, нягтлан бодогчийн бүртгэлээр төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2008-2011 онд “Тэрэлж Сүйх” ХХК-ийн захирал
  • 2011 оноос “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2021 оноос Соёлын сайд

Г.ХОРОЛ